…Өргөлт гэгч энэ жаахан зүйл хөгөө алдаж, өөрөө үгүй болсон ч “өр”, “өвдөх” гэдэг хоёр үгнээс гээгдэж “өрөвдөх”, “огт”, “оргүй”-н дундаас мултрахдаа “огторгуй”-г үүсгэж үгийн санг баяжуулсан гавьяатай.
Орос хэл замок(замоок)-замок(заамок) мэтээр нэг үгийн хоёр эгшгийн өргөлтийг тус тусд нь өргөж шинэ үг үүсгэдэг. Харин монгол хэлний ганц эгшигтэй үгийн байгаа ганцыг нь өргөчхөд л зүс нь хувирч, утга өөрчлөгдөх нь даан ч эмзэг. Үүнийг дууны үгээр жишээлье.
Хэлд орж байгаа жаал хүү эрхэлсэндээ “Маамуу нааш ир”-ийн ногоон модыг тарилгүй “Ногоон модоо тайръя аа…” гэж дуулж байдаг. Харин найр хавтгайрах үед халамцуу нөхөд өргөлтөөрчилснөөс болж төрсөн биш төөрсөн нутгийн үзэмж, төрүүлсэн бустөөрүүлсэн ээжийн намбыг шингээж, амрагтаа өгсөн хүрэн зүрхээ хүүрэн болгож, уран бус ууран гоог алсран холдуулах нь багагүй.
Нүдэнд үл харагдаж, чихэнд үл мэдэг анзаарагдах өргөлт гэгчийн усыг уусгах чадлыг анзаарч, зөв дуудахзүйг анхаарууштай!
“Егөөтэй 99 тайлбар” номын “Өргөлтөөр өргүүлсэн утгын тухай” өгүүллийн хэсгээс