Долларын ханш буурч байна

Хуучирсан мэдээ: 2016.10.06-нд нийтлэгдсэн

Долларын ханш буурч байна

Энэ долоо хоногийн эхээр 2296 төгрөгтэй тэнцсэн долларын ханш бага зэрэг суларсан байна. Тодруулбал, "Найман шарга" валютын захад 2265 төгрөгийн ханшаар худалдан авч, 2280 төгрөгөөр худалдаж байна.

Харин банкуудын хувьд 2274-2276 төгрөгийн ханшаар авч, 2286-2288 төгрөгөөр худалдаж байна.

Өнөөдөр мөрдөж буй Монголбанкны албан ханш 2289,67 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд өмнөх өдрөөс бага зэрэг буурсан байна.  Гэхдээ энэхүү бууралтыг түр зуурын үзэгдэл гэж эдийн засагчид хэлж байгаа юм.

Учир нь Монголд доллар орж ирэх сувгуудынх нь амсар хаалттай, экспортын хэмжээ өссөн нь орлого буурсан, гадаадын цэвэр хөрөнгө оруулалт хасахтай хэвээр байгаа тул доллар буурлаа гэхэд энэ нь түр зуурын үзэгдэл гэдгийг эдийн засагчид ярьж буй.

Б.БАТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж