Энэтхэгийн Пуне хотод аравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох эрэгтэй чөлөөт бөхийн “Pune Mayor's Cup” олон улсын тэмцээнд Монголын бөхчүүд оролцоно.
Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97, дараагийн өдөр 61, 70, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болно.
Тэмцээнд алтан медаль хүртсэн бөхчүүдэд 1000 ам.доллар, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд 700 ам.доллар, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд 500 ам.долларын урамшуулал олгох юм байна. Манай улсаас тус тэмцээнд оролцохоор ҮБТДС-ын багш Ц.Гантөгсөөр ахлуулсан дараах бөхчүүд Энэтхэгийг зорьжээ.
57 кг: З.Занабазар /ҮБТДС, азийн өсвөрийн аварга/
61 кг: А.Мөнх-Эрдэнэ /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
65 кг: Б.Батмагнай /”Алдар” спорт хороо/
70 кг: Б.Батсүх /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
74 кг: Б.Бямбадорж /“Алдар” спорт хороо/
86 кг: Т.Мөнгөншагай /”Харгант-Цамхаг” клуб/
97 кг: Ө.Батзул /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, “Хүч” спорт хороо/
125 кг: Н.Золбоо /”Хүч” спорт хороо/
Эх сурвалж: МЧБХ