Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр /2016.10.06/ 19 цагаас БНСУ-ын Тэжон хотын дуурийн тайзнаа Ж.Бизегийн “Кармен” дуурийг тоглох гэж байна.
Гоцлол болон найрал дуучдаас бүрдсэн 45 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид маань энэ сарын 6-наас эхлэн 9-ний хооронд Ж. Бизегийн “Кармен” дуурийг тоглохоор төлөвлөжээ. Тиймээс өнөөдөр манай уран бүтээлчдийн эхний тоглолтоо толилуулах нь ээ. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, БНСУ-ын Тэжун хотын дуурийн байгууллагатай дөрөв дахь удаагаа хамтарсан тоглолт буй нь энэ ажээ.
А.СҮРЭН