Уулс өнгө өнгөөр солонгорон байна гээд та төсөөл дөө. Уран зурагтай андуурмаар харагдах эдгээр уулс нь БНХАУ-ын Гансу мужиийн Даншиа лэндформд оршдог ба 24 сая жилийн тэртээх эрдэс чулуулгаас бүрэлдэн тогтжээ.
Улаан өнгөт элсэн чулуулга нь үеэлсэн давхраажилтыг бий болгон улмаар хадан тогтоцуудыг үүсгэснээр ийнхүү өнгө өнгөөр солонгорон харагддаг болжээ. Олон зуун жилийн тэртээх байгалийн жамаар хайлж, хөлдсөн урсгал ус нь ан цав, элэгдэл, исэлдэлтийг тус цөлөрхөг газарт үүсгэснээс геологийн онцгой бүтэцтэй болгожээ.
Энэхүү үзэсгэлэнт уулс нь шар, улбар шар, улаанаас эхлээд ногоон цэнхэр гэх мэтээр өнгөөр солонгорон харагдах нь яг л уран зураг дунд орсон мэт сэтгэгдэл төрүүлдэг аж.
Даншиа лэндформд нь аялал жуучлалын томоохон үзмэр бөгөөд 2010 оноос ЮНЕСКО-ийн Дэлхийн өв сангийн жагсаалтанд бүртгэгджээ.
Очиход хамгийн тохиромжтой үе нь зургаадугаар сараас есдүгээр сар байдаг ба бороо орсны дараа тэр дундаа нар жаргах үеийг тааруулан очих хэрэгтэй аж. Учир нь бороонд норсон чулуулгууд нь нар жаргах үед уулын гоёмсог өнгийг улам тодруулж харагдуулдаг гэнэ.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: FORBES