АНУ-ын Үндэсний цаг уурын газраас ард иргэдэд ноцтой анхааруулга өгч байна. Тус агентлагийн Флорида дахь салбараас өчигдөр /2016.10.06/ орой тус хотын төв хэсгийн байшин, барилга, орон гэрүүдийг хэдэн долоо хоногоос хэдэн сарын турш ард иргэд оршин суух, амьдрах боломжгүй болох өндөр магадлалтай байгааг анхааруулсан байна. Флоридад 26 сая гаруй хүн амьдардаг бөгөөд хар салхины нөлөөгөөр олон тэрбум долларын хохирол амсах эрсдэлтэй байгаа аж.
CNN-ний ахлах цаг уурч Дэйв Хэннэний хэлж буйгаар энэхүү хар салхи нь 2005 онд гарсан 5-р зэргийн хар салхины аюулын хэмжээтэй ижил бөгөөд магадгүй сүүлийн арван жил дэх хамгийн хүчтэй хар салхи болно гэв.Хэннэний хэлж буйгаар, орон нутгийн цагаар 02 цаг орчимд Флоридагийн Веро далайн эргийн зүүн өмнөд хэсэгт Маттью 3-р зэргийн хар салхи дэгдсэн байна.
Үүнээс үүдэн зуу зуун нислэгүүдийг цуцалснаас хамгийн их нь Миами, Форт Лаудердэйл, Орланда чиглэлд нисэх нислэгүүд цуцлагджээ. Энэ сарын 3-ны өдрөөс эхлэн Карибын гурван улсад хар салхи дэгдсэнээс Гайтид нийт 264 хүн амь үрэгдсэн байна.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: CNN