Орон нутгийн сонгууль дөхөж буйтай холбоотойгоор УИХ-ын чуулган түр завсарлах магадлалтай гэсэн яриа тарсан. Тэгвэл уг асуудлыг өнөөдөр даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх аж.
Чуулган түр завсарлах эсэх дээр танхим доторх гишүүдийн санал хуваагдаад байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва эдийн засгийн хүндрэлтэй үед төсвөө хэлэлцээд, хүндрэлээс гарах асуудлаа ярилцаад явах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа бол зарим гишүүд орон нутгийн сонгууль дуустал завсарлах хүсэлт тавьж байгаа аж.
Т.НОМИН