"Face of beauty international 2016" тэмцээнд оролцохоор дэлхийн 60 орны мисс манай улсад ирээд байгаа билээ. Есдүгээр сарын 27-нд эхэлсэн тус тэмцээний төгсгөлийн шоу болоход цөөн хоног үлдээд байна. Харин эдгээр өдрүүдэд тэмцээний урьдчилсан шатны тэмцээнүүд явагдаж байгаа юм.
Өчигдөр гоёлын даашинзтай миссийн тэмцээн болж шилдэг 15 мисс тодорлоо. Тус тэмцээнийг “Амьд барби” нэрээрээ алдаршсан Украины мисс Валерия Лукьянова, манай талаас “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нар шүүж байгаа юм.
Эх сурвалж: mminfo.mn