Д.Алтансүх хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2016.10.07-нд нийтлэгдсэн

Д.Алтансүх хүрэл медаль хүртэв

Узбекистаны Ташкент хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн болж байна. Өчигдөр эхэлсэн “Ташкент 2016” Гран при тэмцээнд 15 орны 135 жүдоч /эрэгтэй 81, эмэгтэй 58/ өрсөлдөж байгаа юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх нарын жүдоч тус тэмцээнийг зорьсон. Тэгвэл Д.Алтансүх хүрэл медаль хүртэж, Д.Амартүвшин шагналт V байр эзлэв.

Эрэгтэй 66 кг-д нийт 15 бөх барилдсанаас Д.Алтансүх эхний тойрогт хийлж, Азербайжаны С.Мир Элтираныг хожин хагас шигшээд үлдсэн. Манай бөх Японы жүдоч Такачи Кенгод 2 минут 59 минутанд цэвэр ялагдсан ч хүрлийн төлөөх барилдаанд Узбекстаны Нуриллев Сардорыг торгуулиар ялжээ.

Тэмцээний эхний өдрийн барилдааны дүнгээр ОХУ хоёр алтан медаль хүртсэн бол Узбекстан, Казахстан, Япон улс нэг алтан медальтай удаалж байна.

“Ташкент 2016” Гран при тэмцээн маргааш өндөрлөнө.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж