Зам, тээврийн хөгжлийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв хамтран өнөөдөр жолооч нарт зориулсан өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр улс хоорондын ачаа тээвэрлэлт хариуцсан аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгцээтэй мэргэшсэн жолоочийг ажилд зуучлах, ажил хайгч иргэдийг ажлын байраар хангах зэргийг санал болгож ажиллав.
Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөрийн ордонд болж буй өдөрлөг маргааш үргэлжилнэ.
Б.ЭНХ