Хүндийн өргөлтийн мастерсын ДАШТ Германд боллоо. Тус тэмцээнд 47 орны ахмад тамирчид өрсөлдсөнөөс манай улсаас гурван туйванч оролцож, өндөр амжилтыг үзүүллээ.
Эмэгтэйчүүдийн +75 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Оюунчимэг огцомоор 55 кг, түлхэлтээр 78 кг-ыг өргөж, нийлбэрээр 133 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд Унгарын Т.Мариа 170 кг-аар /75+90/ алтан медаль хүртсэн бол Их Британы С.Сандраа 105 кг-аар /45+60/ хүрэл медаль дээр буужээ.
Эмэгтэй +75 кг:
- Алтан медаль: Т.Мариа /Унгар/ – 170 кг /75+90/
- Мөнгөн медаль: Ц.Оюунчимэг /Монгол/ 133 кг /55+78/
- Хүрэл медаль: С.Сандраа /Их Британи/ 105 кг /45+60/
Энэ жил 54 настай Ц.Оюунчимэг мастерын ДАШТ, Дэлхийн цом, Гран при тэмцээний хошой аваргаас гадна дэлхийн рекордыг эзэмшдэг юм.
Эх сурвалж: http://wm2016.tsv-heinsheim.de
Ч.БОЛ