“Спортлог Улаанбаатар” өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.08-нд нийтлэгдсэн

“Спортлог Улаанбаатар” өдөрлөг болж байна

Нийслэлийн 377 жилийн ойд зориулан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийг  өнөөдөр /2016.10.08/ Жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр дүүргийн спортын хороод ажлаа танилцуулж байгаа юм. Мөн иргэд шатар, даам тоглож, спортын өдөрлөгт оролцож байна.

Тус ойн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үндэсний бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Энэхүү бүх нийтийн гүйлтийг 2017 онд зохиогдох Дэлхийн марафон гүйлтийг угтан зохион байгуулж байгаа ажээ. Бүх нийтийн гүйлтээс орсон орлогыг улсын хэмжээний олон улсын сургууль байгуулахад зориулах юм байна.

Бүх нийтийн гүйлтэд эхний гурван байр эзэлсэн тамирчид, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэн болох бөгөөд эхний арван байранд орсон тамирчид 15-90 мянган төгрөгийн мөнгөн шагнал авах гэнэ.

А.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж