Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Итгэл” уран сайхны кино “Өргөө 3 IMAX” кино театрт өчигдөр /2016.10.07/ нээлтээ хийлээ. Ийнхүү найруулагч Б.Гарамхандын бүтээл "Итгэл" уран сайхны киноны бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхэллээ.
Тус киноны гол дүрд “холливуд” хочтой Б.Амарсайхан буюу Амараа болон “Guys” хамтлагийн М.Мягмар, кино урлагийн "акул" Ц.Төмөрхуяг нар тогложээ.
“Үхэхийн цагт хүнийг юутай байсныг нь бус хэн байсныг нь л дурсдаг” хэмээн өгүүлэх "Итгэл" уран сайхны киноноос та итгэл найдвар, хайр сэтгэл, амжилт, олз омог, үнэнч нөхөрлөлийг олж харах болно.
А.СҮРЭН