13.30 цагт.
ТЕГ-т гарсан галын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын 10 дугаар ангийн аврагчид 13,24 цагт унтрааж дууслаа. Галын унтраахаар 20 арвагч, хоёр машинтай, нэг шаттайгаар ажилласан байна. Гал унтраах ангийнхан ойрхон байсан учраас дуудлага авснаас хойш нэг минутын дотор ирж шуурхай ажилласны үр дүнд галыг түргэн унтрааж чаджээ. Урдчилсан байдлаар хаягны цахилгаан холбоосноос болж гал гарсан гэж үзэж буй аж.
Д.УУДАМ
12.50 цагт.
ТЕГ-т /Татварын ерөнхий газар/ гал гарсан талаарх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ойролцоогоор 12.27 цагт өмнө иржээ. Галыг унтраахаар НОБГ-ын харъяа гал унтраах 10 дугаар ангийн аврагчид ажиллаж байна. Цахилгааны гэмтлээс болж ялимгүй гал гарсан гэх мэдээлэл байгаа ч албан ёсоор урьдчилсан дүгнэлт гаргаагүй байна. Татварын ерөнхий газрын гадна талыг хаягны цахилгаан холболтод гэмтэл гарч одоо унтраахаар ажиллаж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Л.ХАЛИУ