Италийн цагдаа нар өчигдөр /2016.10.05/ Реггио Калабриагийн өмнөд хэсгээс мафын зартай толгойлогчийг баривчилсан байна. Антонио Пеллийг тусгай албаныхан 2011 онд шоронгийн эмнэлгээс оргосноос хойш эрэн сурвалжилж байсан аж. Тэрээр зэвсэг, хар тамхины наймаалсан хэргээр хорин жилийн хорих ял авсан байсан юм.
Антонио Пелл гэрээсээ баривчлагдсан бөгөөд хүүгийнхээ унтлагын өрөөний хувцасны шүүгээ болон угаалгын өрөөний завсар дахь багахан зайд нуугдсан байхад нь цагдааагийнхан баривчилсан байна. Түүний нуугдсан газар нь гаднаас харахад хувцасны шүүгээгээр халхавчилсан байсан учир тэр бүр мэдэгдэхээргүй байсан аж. Хамгийн хөгжилтэй нь цагдаа нар хэдэн цагийн турш түүнтэй нуугдаж “тогложээ”. Антониогийн нуугдсан газраас дэвүүр, гудас, бэлэн мөнгө, савтай ус олдсон байна.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: rt