”Холбооны цом”-ын тоглолтууд болж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.06-нд нийтлэгдсэн

”Холбооны цом”-ын тоглолтууд болж байна

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос "Холбооны цом 2016" тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулж байна. Уг тэмцээнд "Спрайт супер лиг" болон 21 аймгийн Үндэсний цомын төлөөлөл болсон 10 баг өрсөлдөж байгаагаас өнөөдөр хагас шигшээ, шигшээ тоглолтууд болох юм.

Өчигдөр болсон шөвгийн наймын тоглолтоос АНДХО, МУИС, Икон, Хэнтий ЭБЭГ-ийн багууд хагас шигшээд өрсөлдөх эрхийг авсан юм. Энэ цагт АНДХО, Хэнтий ЭБЭГ багуудын тоглолт болж байна.

Шөвгийн найм: /10.05/

  • BLUE DRAGON 64 – 73 АНДХО
  • МОНГОЛИАНС – МУИС – 69:94
  • Шилдээд Бүргэдүүд – Икон – 73:74
  • Отгонтэнгэр Их Сургууль – Хэнтий ЭБЭГ – 77:79 /нэмэлт цаг/

Хагас шигшээ: /10.06/

  • АНДХО – Хэнтий ЭБЭГ
  • МУИС – Икон

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж