Унци алтны үнэ 1600 ам.доллараас давлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Унци алтны үнэ 1600 ам.доллараас давлаа

Долдугаар сарын 18-ны арилжаагаар нэг унци (31 грамм орчим) алтны үнэ 1600 ам.доллар хүрсэн тухай AFP мэдээлэв. Тэр өдрийн  төгсгөл рүү үнэт металийн наймдугаар сард нийлүүлэх нэг унцийн үнэ бага зэрэг буурч NYMEX бирж дээр  1598,8 доллар хүрсэн байлаа.

Долдугаар сарын 13-нд алтны үнэ ээлжит оргилдоо хүрэн нэг унци нь 1579,7 доллараар зарагдаж байв. Өнгөрсөн жилийн турш алтны үнэ 30 хувиар өсөөд байлаа. АНУ наймдугаар сарын 2-нд улсын өрийн лимитээ шийдэж чадахгүй бол тус оронд техникийн дефолт зарлагдах учраас хөрөнгө оруулагчид алт худалдан авахыг сонирхож байгаа юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж