Америкийн нефтийн үнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2016.10.07-нд нийтлэгдсэн

Америкийн нефтийн үнэ өсөв

Америкийн Техасын хөнгөн нефть гэх WTI маркийн үнэ 0,75 хувиар өсөн баррель нь 50,21 доллараар Лондоны ICE биржид арилжаалагджээ. Хамгийн сүүлд зургадугаар сард ийм үзүүлэлттэйгээр зарагдсан юм. Хойд тэнгисийн Brent маркийн хольцийн үнэ 0,84 хувиар өсөн торх нь 52,26 доллараар арилжаалагджээ.

Нефть экспортлогч нарын байгууллага (OPEC) есдүгээр сарын 28-нд Алжирт тохиролцсон лимитээ нэг хувиар буулгахад бэлэн гэсэн нь үнийг ийнхүү өсгөв. Энэ талаар Алжирийн Эрчим хүчний сайд Нуреддин Бутарфа “ ОРЕС торх нефтийн үнийг 50-55 доллар болгохын төлөө байгаа” гэж тэр дуулгалаа.

Мөн АНУ-ын арилжааны нөөцийн хэмжээний ээлжит мэдээ пүрэв гаригт гарахад өмнөх долоо хоногт нөөц 3,02 сая баррелиар буурчээ. Энэ нь бас үнэ нэмэгдэхэд нөлөөллөө.

Есдүгээр сарын 28-нд ОРЕС-ийн гишүүн орнууд нефть олборлолтыг хоногийн 32,5 сая баррелийн хэмжээнд барихаар тохиролцож чадсан нь нефтийн үнийг өсгөсөн юм. Зохицуулах хороо нь энэ талын саналаа арваннэгдүгээр сарын уулзалт дээр танилцуулах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж