ИКОН ”Холбооны цом”-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.10.07-нд нийтлэгдсэн

ИКОН ”Холбооны цом”-д түрүүлэв

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос "Холбооны цом 2016" тэмцээнийг долоо хоногийн турш Спортын төв ордонд зохион байгууллаа. Уг тэмцээнд "Спрайт супер лиг" болон 21 аймгийн Үндэсний цомын төлөөлөл болсон 10 баг өрсөлдсөнөөс өчигдөр/2016.10.06/ хагас шигшээ тоглолтууд болж, медальтнууд тодорлоо. “Холбооны цом”-ын аваргын төлөө Икон, Андхо багууд шалгаран үлдээд байсан юм. Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод Икон өрсөлдөгчөө 72:70 онооны харьцаагаар хожин цомын эзэн боллоо. Тэмцээний хүрэл медалийг МУИС-ийн баг хүртсэн. Тэд мөн л шийдвэрлэх тоглолтод ХЭНТИЙ ЭБЭГ багийг 77:75 онооны харьцаагаар хожин хүртсэн юм.

ДҮН:

  • АЛТАН МЕДАЛЬ: АНДХО-ИКОН – 70:72
  • ХҮРЭЛ МЕДАЛЬ: ХЭНТИЙ ЭБЭГ- МУИС – 75:77

Шөвгийн найм: /10.05/

  • BLUE DRAGON 64 – 73 АНДХО
  • МОНГОЛИАНС – МУИС – 69:94
  • Шилдээд Бүргэдүүд – Икон – 73:74
  • Отгонтэнгэр Их Сургууль – Хэнтий ЭБЭГ – 77:79 /нэмэлт цаг/

 

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж