Нэг настай хүүхэд цайнд түлэгдэн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2016.10.06-нд нийтлэгдсэн

Нэг настай хүүхэд цайнд түлэгдэн амиа алджээ

Нэг настай эмэгтэй хүүхэд халуун цайнд түлэгдэж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хүүхэд есдүгээр сарын 23-нд гэртээ байх үедээ халуун цайнд түлэгдсэн бөгөөд Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр /2016.10.05/ нас баржээ. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалтгаан, нөхцөлийг шалгаж байна. 

Сүүлийн саруудад бага насны хүүхэд гэртээ халуун цай, усанд түлэгдэж, амиа алдах тохиолдол нэмэгдэх болжээ. Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж