Гүүгл компани энэ долоо хоногт шинэ загварын хоёр гар утсаа танилцууллаа. Андройд үйлдлийн систем бүхий Pixel, Pixel XL загварын ухаалаг утсуудыг HTC компанид үйлдвэрлэжээ.
Тэдгээр утаснууд нь хурууны хээгээр танина. Pixel загвар нь 5 инчийн Full-HD AMOLED дэлгэцтэй, 4GB RAM-тай, 32 -128GB хооронд MicroSD картны сонголттой, арын камер нь 12MP, нүүрэн талын камер нь 8MP хүчин чадалтай, Snapdragon 821 процессортой, 2,770mAh батерейтай. Android Nougat 7.1 хувилбарын үйлдлийн системтэй.
Харин Pixel XL нь 5.5 инчийн 1,440 x 2,560 p AMOLED дэлгэцтэй, бусад үзүүлэлтүүд нь Pixel-тэй ижил. Харин хамгийн давуу тал нь 3,450mAh батерейтай. Гэхдээ жин нь ердөө 168 гр.
Уг загварууд нь 2-лаа Google Assistant буюу дуу хоолойгоор удирддаг хувийн туслахтай, Google Photos суугдсан учраас таны дарсан зураг бүр автоматаар клоуд руу хуулагдаж, та утсаа хэзээ ч дүүрсэн байхын зовлонг үзэхгүй.
Pixel гар утас 649, Pixel XL гар утас 769 ам.долларын үнэтэйгээр Google Store дээр худалдаалагдаж байна.
Т.МӨНХ