Мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" сүмо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн аравдугаар сарын 23-ны өдөр Спортын төв ордны "А" зааланд болно.
"Хакүхо цом" өсвөрийн сүмочдын тэмцээнийг “Эрүүл монгол хүүхэд"-ийн төлөө уриатайгаар “Хакүхо сан”, Их Шавийн дээд сургууль хамтран зохион байгуулах юм.
Тэмцээнд оролцогчид 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар хасагдах журмаар өрсөлдөнө.
Тус тэмцээний нас насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2017 оны нэгдүгээр сард Японы Токио хотноо зохиогдох "HAKUHO CUP" олон улсын тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулах юм.
Б.ЭНХ