“Иргэний боловсрол” сурах бичгийг хасаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.10.06-нд нийтлэгдсэн

“Иргэний боловсрол” сурах бичгийг хасаагүй гэв

Боловсролын хүрээлэнгээс нийслэлийн Захиргааны анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хүчингүй болгож, хэрэглээнээс хасаагүй тухай албан ёсны мэдэгдэл гаргасан байна. 

МЭДЭГДЭЛ-д

“Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг “хүчингүй болгосон”, “хэрэглээнээс хассан” тухай  мэдээлэл цацагдсан. Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хүчингүй болгосон, хэрэглээнээс хассан шийдвэр  гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж