Египетийн шилжилтийн ерөнхий сайд Эссам Шараф ядаргаанаас болон эмнэлэгт хүргэгдсэн тухай CNN мэдээлэв.
Ерөнхий сайд 59 настай Шарафын даралт эрс унасны улмаас “Дар аль-Фуад” эмнэлэгт хүргэгджээ. Ажлын хэт их ачааллын улмаас ерөнхий сайдын бие муудсан гэнэ. Тэрээр Засгийн газартаа томоохон өөрчлөлт хийж байгаа юм.
Каир хотын Тахрирын талбайд дахин цугларсан олон Засгийн газраас гүнзгий шинэчлэлт явуулахыг шаардаж байна. Олон нийтийн шаардлагын дагуу тэрээр улс төрд харьцангүй шинэ 14 хүнийг сайд нараараа сонгосон юм.
Ш.МЯГМАР