Засгийн газрын өчигдрийн /2016.10.05/ хуралдаанаар Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн Сайд А.Цогцэцэг болон яамны удирдлагын баг шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч, тамгыг нь гардуулжээ.
Д.Очирбат нь хүний их эмч мэргэжилтэй, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.