“Дэрэн” талбайдаа анхны тоглолтоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.10.06-нд нийтлэгдсэн

“Дэрэн” талбайдаа анхны тоглолтоо хийлээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Холбооны цом” тэмцээний дөрөвний нэгийн эхний тоглолт мягмар гаригт /2016.10.04/ “Дэрэн”, “Гоёо” багуудын хооронд явагдлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн ногоон талбай байгуулагдсанаас жил гарангийн дараа “Дэрэн” клуб тэрхүү талбайдаа анхны албан ёсны тоглолтыг хүлээж авлаа. Тэдний талбайд зочилсон анхны баг “Хүрхрээ” нэгдүгээр лигийн 2016 оны аварга “Гоёо” байсан нь энэ өдрийн тоглолтыг чимж байлаа. Ирэх жил дээд лигийн утаа үнэрлэх “Гоёо” өөрсдийн чансаа хаана байгааг харуулж, нэгдүгээр үеийг гоолгүй өндөрлүүлсэн.

Гэвч “Хүрхрээ” дээд лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй багаас А.Тэмүүжин 20 орчим метрийн зайнаас хүчтэй цохилт гүйцэтгэн, тоог нээлээ. Түүний гоолоос найман минутын дараа Ц.Төмөр-Очир торгуулийн цохилтоос тооны харьцааг 2:0 болгов. Харин “Дэрэн” багийн ахлагч Б.Гарьдмагнай 88 дахь минутад тоглолтын эцсийн цэгийг тавьж, 88 дахь минутад чөлөөт цохилтоос гоол оруулсан. Тийнхүү талбай дээрээ хийсэн анхны тоглолтодоо хожил байгуулсан “Дэрэн” “Холбооны цом”-ын хагас шигшээд “Вестерн”, “Хоромхон” багуудын хожсонтой тоглонх болсон юм. 

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж