Монголын Випашяна Судлалын Төв/www.byasalgal.mn/-ийн эрдэмтэн залуус Бурхан Буддагийн айлдсан сургаал судруудыг Бурханы өөрийнх нь хэл болох Эртний Энэтхэгийн Пали Самгард хэлнээс орчин цагийн Монгол хэлнээ орчуулж эхэлжээ. Энэ их үйлсийн эхлэл болгож тэд Энэтхэг Типитака/Энэтхэг Ганжуур Данжуур/-ын Хураангуй судрын аймгаас “Дхаммапада-Номын бадаг”, мөн түүний тайлбар манай эриний V зуунд амьдарч байсан Энэтхэгийн их бандида Буддхагошийн зохиосон “Дхаммапада Аттхагатха-Номын бадгийн утгын тайлал” нийт 3 боть судруудыг орчуулан хэвлүүлээд байна. Энэ сайхан үйлсийг “Петровис” компанийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл дэмжиж дээрх судруудыг ивээн тэтгэн хэвлүүлээд байна.Цаашид тус төвийнхөн жилдээ гурваас доошгүй ботийг орчуулан хэвлүүлж байхаар төлөвлөн ажиллаж байна.