Топ-10: Америкийн IQ тааруухан ерөнхийлөгчид

Хуучирсан мэдээ: 2016.10.07-нд нийтлэгдсэн

Топ-10: Америкийн IQ тааруухан ерөнхийлөгчид

  • Авьяас, чадвар дулимаг хүмүүс төрийн тэргүүн байсан тохиолдол Америкийн түүхэнд бишгүй.  Зарим тохиолдолд тэдний аз гийсэн хэрэг болжээ.  Заримдаа америкчууд ухаанаар биш “зүрх зоригоороо” л тэднийг сонгож байсан юм.
  • Хүний оюуны чадавхыг хэрхэн  хэмжих вэ гэсэн маргаан үргэлжилсээр байгаа ч “оюуны коэффициента интеллекта" (Intelligence quotient, IQ) гэх шалгалт шиг илүүтэй гүнзгий, таарч  тохирох хувилбараас өөр хэмжилтийг олоогүй л байна.
  •  
  • Neuron гэдэг шинжлэх ухааны сэтгүүлд  IQ шалгалтад эргэлзээ төрүүлсэн  “Fractionating Human Intelligence” (PDF),  гэсэн судалгааны ажлыг 2012 онд хэвлүүлсэн байна.
  • Шинжээчид хүний оюун ухааныг нэгдмэл нэгэн зүйлээр хэмжиж болохгүй гэсэн байв. Хувь хүний оюун ухаан нь наад зах нь гурван зүйлээс бүрэлдэнэ. Үүнд, богино хугацааны санан бодох ой ухаан, байгаа зүйлийг соргогоор хүлээн авч цаад учрыг нь олох,  хэл ярианы чадвар зэрэг багтана.
  •  
  • Эдгээр чадварыг Бүгд найрамдах ба Ардчилсан намын  нэр дэвшигчид  халз маргаанаараа олонд харуулах ёстой.

  • Дональд Трамп, Хиллари Клинтон хоёр хийх ёстой гурван халз мэтгэлцээнийхээ хоёрыг явуулаагүй байна. Өнгөрсөн даваа гаригт явуулсан  мэтгэлцээнээс нь  харвал тэд оюун ухаанаа уралдуулан бие биедээ үг хаясаар өнгөрсөн юм. Дараагийн хоёр мэтгэлцээн нь тэдний ухааныг харуулахгүй биз дээ. Хэрэлдэх зүйл ихтэй хүмүүс байна лээ.
  • Одоо гараад байгаа нээлттэй эх сурвалжаас харахад, Хиллари Клинтон ялж магадгүй. Тэгвэл, Хиллари Клинтон АНУ-ын “хагийн тэнэг ерөнхийлөгч” нарын жагсаалтад орно. Түүний IQ нь 140 оноо авсан. Дональд Трампынх 156 болно. Гэхдээ зарим үнэлгээгээр түүнээс доогуур гэнэ.
  • АНУ-ын ерөнхийлөгч нарын IQ-г 2006 оны Political Psychology сэтгүүлд нийтэлсэн юм. Калифорнийн их сургуулийн профессор Дин Саймонтон 'Presidential IQ, Openness, Intellectual Brilliance, and Leadership: Estimates and Correlations for 42 U.S. Chief Executives' (PDF) судалгааг шинэчилсэн байв.
  •  
  • Аль эрт өөд болсон хүмүүсийн “ухааныг” хэмжиж, IQ гаргана гэдэг хүндхэн ажил. Ер бусын гайхалтай  ухаан байхгүй ч гэсэн түүхэнд орсон хүмүүсийн ерөнхий үнэлгээг л авч болох билээ. Ерөнхий шинж байдлаар нь гаргасан тэдний IQ-г хамтдаа сонирхцгооё.

10. ЖЕРАЛЬД ФОРД

АНУ-ын 38 дахь Ерөнхийлөгч ( Ерөнхийлөгч байсан хугацаа 1974–1977)

Ойролцоо IQ: 127,08

Дээд боловсрол: Мичиганы их сургууль

  • Залуудаа америк хөлбөмбөгөөр идэвхтэй  хичээллэж байсан Форд  ямар ч байсан хуульч болохоор шийджээ. Тэрээр  сонгогдоогүй, гэхдээ дэд  ерөнхийлөгч байгаад 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсоныг Уотергейтын  дуулианы улмаас огцорсны дараа  түүнийг орлон ерөнхийлөгч болжээ. Хожим сонгуульд түүнийг ялсан Жимми Картертай 1976 онд халз мэтгэлцээн явуулахдаа Польшийг  Зөвлөлтийн нөлөөнд ордоггүй гэж  мэдэгдсэн юм.
  •  
  • Түүний үеийнхэн нь хол явахгүй хүн гэдэг байсан ба АНУ-ын 36 дахь ерөнхийлөгч Линдон Жонсон нэгэн удаа мэдэгдэхдээ “Форд америк хөлбөмбөгийг  хамгаалалтын дуулгагүйгээр хэтэрхий их тоглосон хүн дээ” гэжээ.

9. УИЛЬЯМ ТАФТ

АНУ-ын 27 дахь ерөнхийлөгч (1909–1913)

ойролцоо IQ: 126,9

Дээд боловсрол: Йелийн их сургууль

  • Уильям Тафтын ерөнхийлөгчийн үнэлгээ нь  тогвортой гэхээр эерэг үнэлгээнээс  хамгийн тааруу гэдгийн хооронд байдаг. Тафт зоримог биш хүн байсан ба өмнөх 26 дахь ерөнхийлөгч хэтэрхий импералист чиглэл барьсан Теодор  Рузвельтын сүүдрээс гарч чадаагүй юм.

8. ЭНДРЮ ЖЕКСОН

АНУ-ын долоо дахь ерөнхийлөгч (1829–1837)

Ойролцоох IQ: 126,25
Дээд боловсрол: байхгүй

  • Хурц тод, янз бүрээр хэлж болох Эндрю Жексон нь Ардчилсан намыг үндэслэгч нарын нэг юм. Тэрээр ардчилагч нарын нэрийн өмнөөс  ерөнхийлөгч болсон анхны төлөөлөгч нь  байлаа. Ерөнхийлөгч байхдаа индианчуудыг шилжүүлэн суурьшуулах хуулинд гарын үсгээ зуржээ. Мөн тэрээр боолын эзэн бөгөөд Нешвилл  дэх тариандаа 150 орчим боолтой байжээ. Алтан стандартыг  буцаах талд идэвхтэй зогсож,  санхүүгийн элитүүдийг улсын удирдлагад оруулахын  эсрэг байлаа. АНУ-ын хоёр дахь том банкийг  цомхотгон шилжүүлснийгээ тэр өөрийн том амжилт гэдэг байжээ.

7. ЖЕЙМС БЬЮКЕНЕН

АНУ-ын 15 дахь ерөнхийлөгч (1857–1861)

Ойролцоо IQ: 125,93

Дээд боловсрол: Дикинсоны коллеж

  • АНУ-ын хамгийн тааруу ерөнхийлөгч нарын нэг. Түүхчдийн тэмдэглэснээр, Бьюкенен боолчлолтой тэмцэхэд ямар нэгэн амжилт олоогүйгээр барахгүй Остендын тунхаг (Ostend Manifesto) гэдгийг бий болгоход идэвхтэй оролцжээ.  Тэр нууц төлөвлөгөөгөөр, Испаниас Кубийн арлыг худалдан авах эсвэл арлыг булаан нэгтгээд тэнд боолын  муж байгуулах санаа тусгагджээ.  Гэрээний баримтууд олон нийтэд танигдан Бьюкенены нэр хүндэд том хар толбо болон үлджээ.

6. ЗАКАРИ ТЕЙЛОР

АНУ-ын 12 дахь ерөнхийлөгч (1849–1850)

Ойролцоо IQ: 125,65

Дээд боловсрол: байхгүй

  • Цагаан ордонд орж иртлээ улсын ямар ч ажил хийж байгаагүй Америкийн ерөнхийлөгч нарын нэг. Тэрээр АНУ-ын тусгаар тогтнолын төлөө дайнд оролцож, индианчуудыг устгаж, Мексиктэй дайтсан гэдгээр эр зоригтой хүн болон америкчуудад алдартай хүн болсон.
  • Мексиктэй хийсэн дайнд тэрээр ялалтанд хүргэх хэд хэдэн тулаанд ялалт байгуулж чадсан ч ерөнхийлөгчөөр сонгогдоод жил өнгөрсний дараа гэдэсний халуун  хижгээр нас баржээ.

5. ЭНДРЮ ЖОНСОН

АНУ-ын 17 дахь ерөнхийлөгч (1865–1869)

Ойролцоох IQ: 125,65

Дээд боловсролгүй

  • АНУ-ын Аляскийг авсан ерөнхийлөгч нэр муутай байв. Аляскийг авахдаа тэр намтайгаа, ойрын хүрээнийхэнтэйгээ ам мурийж нэргүй болжээ. Мөн  тангараг өргөх ёслол дээрээ  согтуу  байсан гэдэг. Сенат  түүнд итгэл үзүүлэхгүй гэсэн ч шаардлагатай санал цуглуулж чадсангүй.

4. БАГА ЖОРЖ БУШ

АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч (2001–2009)

Ойролцоо IQ: 124,88

Дээд боловсрол: Йелийн их сургууль

  • “АНУ-ын хамгийн муу ерөнхийлөгч”  цол “горилогчдын” нэг. Төрийн тэргүүн байхад нь  хэд хэдэн өргөн цар хүрээтэй үйл явдал болсон ба тэрбээр  тэднийг зохих ёсоор шийдэж чадаагүй гэж хэлэгддэг. Түүний Иракт нэвтрэх шийдвэр гаргасан нь олон жил яригдсаар байх болно. Мөн “Катрина” шуурганаар хэрхэн ажилласан нь америкчуудад таалагдаагүй. Мөн тэрээр төсвийн алдагдлыг эрс нэмэгдүүлснээс гадна хамгийн том санхүүгийн хямралыг нь эхлүүлсэн түүхтэй.
  • “Бушизм” гэсэн оновчтой үгийг гаргасан ба бушизмын алдааны тухай тусгай ном бичигдэхэд хүргэжээ.

3. УОРРЕН ГАРДИНГ

АНУ-ын 29 дэх ерөнхийлөгч (1921–1923)

Ойролцоох IQ: 124,3

Дээд боловсрол: Огайо мужийн төв коллеж

  • Гялалзсан ухаангүй бас нэг ерөнхийлөгч Уоррен Гардинг эхнэрийнхээ буянаар Цагаан ордонд суусан гэдэг. Эхнэр нь цөхрөлтгүйгээр түүнийг улс төрд амжилт олуулсан гэдэг.  Анх удаа санал  өгөх эрхтэй болсон эмэгтэйчүүд ба  ямар нэгэн шинэчлэл хийхгүй гээд  элитийн итгэлийг авч чадсанаар  тэр сонгуульд ялжээ. Олон нийтийн янз бүрийн санал асуулгаар  хамгийн муу ерөнхийлөгч нэртэй болсон юм.

2. ЖЕЙМС МОНРО

АНУ-ын тав дахь ерөнхийлөгч (1817–1825)

Ойролцоо IQ: 124,13

Дээд боловсрол: Вильям ба Мэри Коллеж (төгсөөгүй)

  • Бүгд найрамдах намыг  үүсгэн байгуулахад идэвхтэй оролцжээ. Монрогийн ерөнхийлөгч байсан цагийг “тохиролцооны эрин” гэдэг. Энэ үед нам хоорондын тэмцэлгүй, тогтвортой байлаа.  Манай эв нэгдлийн Засгийн  газар шиг л эвсэлтэй байж дээ. “Монрогийн номнол” гэх гадаад бодлогын үзэл баримтлалыг 1823 онд Төрийн нарийн бичгийн дарга Жон Адамс санал болгон дэвшүүлжээ. Монро гайхуулахаар ухааны эзэн байгаагүй ч  амжилттай ерөнхийлөгч болж чадсан гэж шинжээчид тооцон үнэлэх нь бий.

1. УЛИСС ГРАНТ

АНУ-ын 18 дахь ерөнхийлөгч (1869–1877)

Ойролцоо IQ: 120

Дээд боловсрол: Вест-Пойнтын цэргийн академи

  • IQ багатай шулуухан ерөнхийлөгч, нутаг нэгтэн дундаа явцын дунд нэр хүндгүй болсон. Учир нь  түүний дайснууд найз нараас нь илүүтэй шилдэг зохиогчид байжээ. Гэхдээ түүнийг өөрийн шийдвэртэй зоримог үйлдлээр иргэний дайныг дуусгаж, боолчлолыг халахад чухал үүрэгтэй байсныг ажиглагчид хэлдэг.
  • Грантын хоёр дахь бүрэн эрхийн Засгийн газар нь хамгийн их авлигатай гэж үнэлдэг. Ерөнхийлөгч болсноос хойш өөрийн хүүгийн “шатсан” санд 100 мянган доллараа өгөөд  бүрэн хоосорсон байлаа. Цэргийн дурсамжаа бичсэн нь түүний  бизнесийн том амжилт юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж