
Америкийн засаг захиргааны төлөөлөгчийн хэлснээр долдугаар сарын 16-нд уг уулзалт гуравдагч орны нутаг дэвсгэрт болсон гэнэ. Үүнд Америкийн өндөр тушаалын гурван дипломатчид ба Каддафийн ойрын хүрээний дөрвөн гишүүн оролцжээ. Каддафи засгаа өгөх ёстой гэдгийг шууд дуулган сонордуулахад энэ уулзалтын зорилго оршиж байсан гэнэ. Дахин уулзалт яриа огт төлөвлөөгүй гэж тэд онцоллоо.
Ливийн талаас энэ уулзалтаар хоёр талын харилцаа холбоог сэргээх асуудлыг хөндсөн гэхээс өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Ш.МЯГМАР