Арабын Хөдөлмөрийн сайд улс орныхоо хуулийг зөрчихгүй байх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Хэвлэлийн бага хурал дээр тэрээр худалдааны салбарт ажиллах эмэгтэйчүүдийн асуудлын “техникийн талд” хамаатай цуврал дүрэм журам гаргана гэсэн байв. Уг дүрмийн дагуу дэлгүүрийн эзэн эмэгтэй худалдагчаа олны нүднээс нуух ёстой гэнэ. Мөн эрчүүдийг эмэгтэйчүүдийн дэлгүүрт орохыг хориглож байна. Эмэгтэй худалдагч нар уламжлалт, урт ханцуйтай, гэрэлтдэг биш абайи гэх уламжлалт хувцас заавал өмсөх болж байна.
Сайдын шинэ шийдвэрийг нийгэм нь янз бүрээр хүлээн авлаа. Зарим нь эртнээс хүлээж байсан зүйлээ зөвшөөрүүллээ гэсэн байв. “Худалдагч эрэгтэйд өөрийн өмсөх дотуур хувцасаа харуулах нь ичмээр, түүнээс бас дотуур хавцасны талаар асуух нь утгагүй” хэмээн 26 настай араб бүсгүй Рим аль-Али ярьсныг Испанийн Efe портал иш татан өгүүлсэн байна.

Дэлгүүрийн зарим эзэд сайдын шийдвэрт дургүй байна. Тэд дэлгүүрт ажиллах эмэгтэйчүүдийг олоход хэцүү гэж үзэж байна. Бас тэднийг сургах хэрэг гарна хэмээн хэлжээ. Үүний зэрэгцээ цагаач эмэгтэйчүүдийг ажилд авахыг сайд хориглосон юм.
Худалдааны цэгийн менежер эрчүүдэд дэлгүүрт орохыг хориглосноор худалдагч эмэгтэйчүүдийнхээ ажлыг хэрхэн дүгнэх вэ гэсэн асуудал гарч ирсэн учраас тэд мөн энэ шийдэрт дургүй байна. Ингэж уг шийдвэрийг эсэргүүцэгсэд олон байгаа ч Саудын Хөдөлмөрийн яам үүнийг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө байгаа гэнэ. Энэ арга хэмжээ саудын эмэгтэйчүүдэд нэмж 5000 ажлын байр бий болгоно гэж тэд үзлээ. Шийдвэрийн бас нэг давуутай тал нь одоо эмэгтэйчүүд өөрсдийн дэлгүүрт дуртай зүйлээ худалдан авч эр нөхрөө зовоохгүй боллоо хэмээн яам үзжээ.
Ш.МЯГМАР