УИХ-ын үдээс өмнөх чуулган 2017 оны төсвийн төслийг хэлэлцээд түр завсарлах хугацаанд МАН-ын бүлэг хурал зарлаж, яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.
Хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж төсвийн төсөл, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай асуудал болоод Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх ёстой. Чухам ямар асуудлаар хуралдаж байгаа талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
Т.НОМИН