Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, “Номин Холдинг” ХХК хамтран “Хэрэглэгчээ сонсъё” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “Номин”-гийн бүхий л салбарт хэрэглэгчид хандсан үйлчилгээг үзүүлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Хэрэглэгчээ сонсъё” өдөрлөгийг үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ. Аж ахуйн нэгжүүдийн тухайн зах зээл дээр оршин тогтнох үндэс бол хэрэглэгчийн сэтгэл ханамжтай байх нөхцөл байдлыг бүрдүүлэх, тэдний эрх ашгийг дээдлэх явдал байлаа. Иймээс ШӨХГ-аас энэхүү өдөрлөгийг цаашид тогтмол явуулахаар болж, “Номин”-оос эхлүүллээ.
“Хэрэглэгчээ сонсъё” өдөрлөгт аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгчид өргөнөөр оролцлоо. Энэ үеэр худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхэд үүсдэг хүндрэлтэй нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа байдал, үйлчлүүлэгч бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа юуг анхаарах ёстой болон ямар шаардлага тавих зэргээр хэрэглээний боловсрол олгоход ШӨХГ-ын улсын байцаагчид зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан юм.
“Номин холдинг” ХХК 2009 онд Хэрэглэгчийн үйлчилгээний төвийг байгуулжээ. Энэ төв улам өргөжин тэлж, 2015 оноос нэгдсэн дуудлагын төв болон өргөжсөн байна. Нэгдсэн дуудлагын төв өнөөдөр зургаан шугамаар 8 операпор 1800-2888 дугаарын утсаар хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авдаг болжээ.
Номингийн хэрэглэгч та www.nomin сайт болон 1800-2888 дугаарын утсаар мэдээлэл авах болон өгөх боломжтой.