GP- тэй Цэмцгэр Монгол Наадам

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

GP- тэй Цэмцгэр Монгол Наадам

Их  Монгол улс байгуудлагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90, Тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн түүхэн тэгш ой давхацсан үндэсний их баяр наадам  өнөө жил цэмцгэр болж өнгөрлөө. Баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэн олны хөлд дарагдан, хогоор дүүрч монгол наадмын сүр жавхааг багагүй гундаадаг. Тэгвэл энэ жилийн наадам өнгөлөг болж өнгөрсөнийг өвөр зуураа ярих хүн цөөнгүй таарах вий.

Наадмын хоёр өдөр “Цэмцгэр монгол наадам” GP batteries гэсэн бичиг бүхий ногоон цамц өмссөн залуус төв цэнгэлдэхийн гадаа зогсож, иргэдийг хоггүй орчинд наадахыг уриалан байсныг та санаж байгаа биз ээ. Энэ бол GP batteries брэндийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан, “Цэмцгэр Монгол Наадам” нэртэй арга хэмжээг зохион байгуулсан явдал байлаа. Тус арга хэмээний ерөнхий зохион байгуулагчаар GP Batteries брэнд, “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ, Нийслэлийн захирагчийн ажлын алба хамтран ажиллажээ. Энэхүү арга хэмжээний үеэр сайн дурын 500 гаруй оюутан залуус оролцож, ихээхэн хэмжээний хогийг цэвэрлэн, цэнгэлдэхийн гадуур өнгөрөх 50 мянган хүнд уриалга дуу хоолойгоо хүргэсэн гээд хийсэн зүйл хэлэх үгтэй томоохон арга хэмжээ болж чадсан юм.

Залуус GP Batteries брэндийн гарын бэлгийг 3000 хүнд тараан баярын мэндчилгээ дэвшүүлснээс гадна бяцхан багачуудаа ч бас мартсангүй. Эцэг эхээ даган монгол наадамдаа хүрэлцэн ирсэн 5000 орчим багачуудад бөмбөлөг тараан баярлуулсан аж.  Хоггүй орчныг бүрдүүлэхийн төлөө залуус бүхий л хүч бололцоогоо дайчлан ажилласан юм. Тухайлбал, төв цэнгэлдэхийн хаалга бүрийн гадаа өөрсдийн лого бүхий самбарыг барин зогсоцгоосон нь хүн бүрийн сэтгэлд нэгийг бодуулахуйц арга хэмжээ болж чадсаныг наадамчин олон хэлж байсан юм. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш” гэдэгчлэн эдгээр залуусын идэвхитэй уриалгын дагуу наадамчин олон дор бүрнээ ойр орчмын хогоо түүн, нэг дор бөөгнүүлж байсныг энд дурдах нь зүй.

GP batteries брэндийн хамт олон “Цэмцгэр Монгол Наадам”-ын соёлыг дэлгэрүүлэх, сайн дурынхны оролцоо хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн эх орноо хайрлах ухамсар,зөв боловсон баярлах, ёс суртахууныг дээшлүүлэх үндсэн зорилготойгоор эл арга хэмжээнд нэгдсэнээ хэлж байлаа.  Энэхүү арга хэмжээг GP batteries брэндийн хамт олон цаашид тогтмол зохион байгуулан оролцохоор болоод байгаа аж.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж