Энэ сарын 3-9-ний өдрүүдэд Эстонийн Таллин хотноо пауэрлифтингийн ахмадын ДАШТ болж байна. Эмэгтэйчүүдийн 25 дахь, эрэгтэйчүүдийн 33 дахь удаагийн ДАШТ-д манай улсаас гурван эрэгтэй тамирчин өрсөлдөж байгаа билээ. Тодруулбал, 74 кг-д дэлхийн хошой хүрэл медальт С.Энхбат, 105 кг-д Д.Өлзий-Орших, +105 кг-д Л.Жаргалсайхан нар оролцож байна.
Сонирхуулахад, ирэх сарын сарын 14-20-нд Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тивийн аваргад манай улсаас зургаан тамирчид оролцох юм.
Эх сурвалж: International Powerlifting Federation – IPF
Ч.БОЛ