Зургаан настай хүүхдийг мөргөж хохироожээ

Хуучирсан мэдээ: 2016.10.10-нд нийтлэгдсэн

Зургаан настай хүүхдийг мөргөж хохироожээ

Зургаан настай хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол өчигдөр хоёр удаа гарчээ. Нэг нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 100 айлын “Хүннү” зочид буудлын урд замд H.Sonata маркийн авто машин зургаан настай хүүг мөргөж гэмтээсэн байна.

Мөн  Булган суманд шороон замд Уаз-3962 маркийн авто машин явганаар зорчиж байсан зургаан настай охиныг мөргөжээ. Улмаар охин амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тиймээс эцэг эхчүүдийг бага насны хүүхдээ замын хөдөлгөөнд заавал дагуулж явах, эсвэл асран хамгаалагчийн хамтаар явуулах хэрэгтэйг сануулж байна.

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж