“Моngolian Saturday” хүлэг түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.10.10-нд нийтлэгдсэн

“Моngolian Saturday” хүлэг түрүүлэв

Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын “Моngolian Saturday” хүлэг АНУ-д болсон богино зайн уралдаанд түрүүлжээ.

Өнгөрөгч бямба гаригт буюу аравдугаар сарын 8-д Лексингтон хотын “Keeneland” морин тойруулгын уралдааны замд болсон "Breeders' Cup Turf Sprint" богино зайн уралдаанд “Mongolian Saturday” монгол уяачийн эрдмийг дахин дэлхийд харууллаа.  Уралдааны дараа Д.Ганбаатар "“Mongolian Saturday” хүлгийг энэ зун Их Британид эмчлүүлсэн" гэдгийг хэлжээ.

Дэлхийн морин спортын холбооноос АНУ-д зохион байгуулдаг энэхүү уралдаан нь зэрэглэл өндөр бөгөөд олон шаардлагыг давсан хурдан хүлгүүд оролцдог байна. Тэр хэрээр бооцоо өндөр тавигддаг.

“Mongolian Saturday” хүлэг өнгөрсөн оны 10 сард “Breeders’ Cup World Championship 2015”-д түрүүлж, морьтон монголчуудыг дэлхий дахинаа дахин алдаршуулж байсан.

Холбоотой мэдээлэл:

ЭХ СУРВАЛЖ: http://www.paulickreport.com

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж