Зэвсэгт хүчний хурандаа нарыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.11-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний хурандаа нарыг шалгаж байна

Батлан хамгаалах яамны зарим албан тушаалтнууд буюу хурандаа нарыг маш нууцын зэрэглэлтэй хэрэгт буруутган, Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн бололтой.

Энэ тухай мэдээллийг эх сурвалж баталгаажууллаа. Гэхдээ нууцын зэрэглэлд хамаарах хэрэг учир зарим зүйлсийг мэдээлэх боломжгүй байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан Ц.Бямбажавыг эл хэрэгт буруутгагдаж байгаа гэсэн мэдээлэл зарим сайтад нийтлэгдсэн ч  эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэлээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж