Монголын туялзуур сэлэмний холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд “Уурхайчин” клубын нэрэмжит Б зэрэглэлийн тэмцээнийг зохион байгууллаа.
“Багануур” ХК-тай хамтран Багануур дүүргийн “Уурхайчин” спорт цогцолборт явуулсан тэмцээнд нийт 60 тамирчин эрэгтэй, эмэгтэй, хүнд сэлэм гэсэн ангилалд өрсөлдөв.
Спортын мастер Б.Гэрэлмаа (“Хангарьд”) энэ тэмцээнд хоёр дараалан түрүүлсэн анхны тамирчин болсон бол өсвөрийн тамирчин Б.Хаш-Эрдэнэ (“Хангарьд”) насанд хүрэгчдийн тэмцээний анхны медалиа хүртжээ.
Өсвөрийн тамирчин О.Должинсүрэн (Дуэль) сүүлийн сар хоёр дахь медалиа хүртлээ. Тэрбээр 3 долоо хоногийн өмнө болсон Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм.
“Уурхайчин” клубын нэрэмжит тэмцээнийг "Хангарьд" клубын тамирчид 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлэв.
Монголын туялзуур сэлэмний холбооны дараагийн тэмцээн арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд болно. Энэ нь бүх аймагт нэгэн зэрэг зохион байгуулах аймгийн аварга шалгаруулах тэмцээн байх юм.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэй
1. Б.Батхүү (Хангарьд)
2. Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд)
3. Э.Нямлхагва (УБ Фенсинг) Э.Дөлгөөн (УБ Фенсинг)
Эмэгтэй
1. Б.Гэрэлмаа (Хангарьд)
2. Б.Цолмон (УБ Фенсинг)
3. О.Должансүрэн (Дуэль), О.Анударь (УБ Фенсинг)
Б.ЭНХ