Колумбын ерөнхийлөгч Нобелийн шагналаа хандивлана

Хуучирсан мэдээ: 2016.10.10-нд нийтлэгдсэн

Колумбын ерөнхийлөгч Нобелийн шагналаа хандивлана

Колумбын ерөнхийлөгч Жуан Мануэл Сантос Нобелийн шагналын бүх мөнгөө Колумбын 52 жилийн мөргөлдөөний хохирогчдод туслах зорилгоор хандивлана гэв.

Тэрээр Нобелийн шагналыг босогчдын “Фарк” бүлэглэлтэй энхийн хэлэлцээр байгуулснаар хүртсэн юм. Энэхүү тохиролцоо нь олон нийтийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тус мөргөлдөөний уршигаар нийт 260 мянган хүн амь үрэгдэн зургаан сая гаруй хүнийг Колумбаас шахан гаргасан байна.

Тэрбээр “Өнгөрсөн шөнө би гэр бүлийнхэнтэйгээ уулзаад 925,000 долларын шагналын мөнгөө тус мөргөлдөөний хохирогч болсон 8 сая хүнд хандивлахаар шийдлээ” гэжээ.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж