Боловсрол ирээдүйн баталгаа

Хуучирсан мэдээ: 2016.10.09-нд нийтлэгдсэн

Боловсрол ирээдүйн баталгаа

2012 оны байдлаар дэлхий дахинаа 31 сая хүүхэд сургууль завсарджээ.

Монгол Улсын хувьд сургууль завсардалтай бусад орнуудтай харьцуулахад бага ч анги танхимын хүрэлцээ муу байдгаас нэг багшид 35-40 орчим сурагч ногдох тохиолдол цөөнгүй бий.

“Сонирхолтой эдийн засаг” булангийн энэ удаагийн дугаарт ерөнхий боловсролын дунд сургуультай холбогдох баримтыг онцолж байна.

  • Хөгжиж буй болон бага орлоготой орнуудад боловсролын зэрэг нэмэгдэхийн хэрээр ирээдүйн дундаж орлого 10 хувиар нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ.

  • Боловсрол багатай эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлэх нь элбэг.

  • Сургуульд суралцсан эмэгтэйчүүд бэлгэвч, БЗХӨ болон ДОХ/ХДХВ-ын талаар тодорхой мэдээлэл авснаар өвчин авах магадлал 13 хувиар багасдаг байна.

Дэлхийн хамгийн том сургууль Энэтхэгт байдаг бөгөөд 32 мянган сурагчтай аж.

Хятад сурагчид хамгийн олон цагийг гэрийн даалгаварт зарцуулдаг. Тэд долоо хоногийн 14 цагийг гэрийн даалгавраа хийж өнгөрөөдөг байна.

Пакистанд зөвхөн 5-9 насны хүүхэд л үнэгүй боловсрол эзэмшдэг.

Чили улсад сурагчдын амралт арванхоёрдугаар сарын дунд үеэс эхэлж гуравдугаар сарын эхэн хүртэл үргэлжилдэг.

Голландад хүүхдүүд 4 нас хүрсэн өдрөө сургуулийн босгоор алхдаг.

Дэлхийн хамгийн эртний сургууль Англид байдаг. Хааны сургууль манай эрины 597 онд байгуулагджээ.

Япон хүүхдүүд хамгийн бие даасан сурагчид байдаг. Тэд сургуульдаа өөрсдөө явж, анги танхимаа өөрсдөө цэвэрлэдэг. Япон сургуульд цэвэрлэгч байдаггүй аж.

Дэлхийн хамгийн өндөр цэгт орших сургууль Түвдэд бий. Энэ нь далайн түвшинээс дээш 5373 метрийн өндөрт байдаг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж