Өнгөрсөн 2015 оны аравдугаар сарын 10-11 шилжих шөнө "Сандэй плаза" төвд гал гарч, нэг давхар бүхэлдээ шатаж, 1-4 давхар галд өртсөн хэрэг гарсан билээ.
Улмаар 112 лангуу түрээслэгчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу хохирол учирсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн дагуу гал гарсан хэргийг шалгаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Энхбаяр, Э.Ганбилэг, Д.Ганбат нар холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Тэгвэл энэ хэргийн шүүх хурал яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа аж.
Т.НОМИН