Трамп, Клинтоны хоёр дахь мэтгэлцээн

Хуучирсан мэдээ: 2016.10.10-нд нийтлэгдсэн

Трамп, Клинтоны хоёр дахь мэтгэлцээн

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь халз мэтгэлцээн АНУ-ын Миссури дахь Вашингтоны их сургуульд явагдаж байна. Мэтгэлцээний модератораар CNN, ABC ньюсийн сэтгүүлч нар ажиллаж байна.

Мэтгэлцээний үеэр Трамп хэрвээ ерөнхийлөгч болбол Клинтоны хувийн имэйлийн хэргийг мөрдөх прокурор томилон, түүнийг шоронд оруулна гэв. Хилари Клинтон хувийн имэйл ашигласан нь миний алдаа байсан боловч буруу гарын материал байсан гэсэн ямар ч нотолгоо байхгүй гэв.

Өнгөрөгч Бямба гаригт Викиликс Клинтоны хувийн сэжиг бүхий 2000 имэйлийг илрүүлсэн хэмээн мэдэгдсэн. Дээрх мэйлүүдэд түүнийг төлбөртэйгөөр илтгэл тавьсан талаарх имэйл байсан гэв.  Харин хөтлөгчийг энэ талаар Клинтоноос тодруулахад тэрээр Конгрессийн гишүүн байх ярвигтай байдаг шүү дээ.Зарим үед хүссэн зүйлээ хийх  нь асуудалд оруулдаг. Төлбөрт илтгэлийн тухайд гэвэл найруулагч Абрахам Линколний тухай кино байсан юм. Энэхүү кино нь ерөнхийлөгчийн дүр төрхийг хамгийн оновчтойгоор гаргасан уран бүтээл болсон. Энэ бол зарчимтай, стратегийн ач холбогдолтой кино болсон.

Харин нэг зүйлийн тухайд гэвэл Кремлин ОХУ-ын засгийн газар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор засгийн газрыг хакердах уран бүтээлийг найруулсан. Харин Викилеакс бол түүний нэг хэсэг. Үнэн эсэхийг батлаагүй олон мэдээлэл байна. АНУ-ын түүхэнд хэзээ ч гадны улс орон сонгуульд ингэж нөлөөлж байгаагүй хэмээгээд мөн л Трампыг татварын асуудлаа ил болгохыг шаардав.

Трамп үүний хариуд бид яагаад ОХУ, Путинтай хамтарч болохгүй гэж? Харин ч бид тэдэнтэй хамтарвал ИУ бүлэглэл, террористуудтэй үр дүнтэй тэмцэж чадах биш үү гэв.

Хөтлөгч Доналд Трампыг Сирийн нэг ч дүрвэгч, цагаачдыг АНУ-д нэвтрүүлэхгүй гэсэн энэ үнэн үү? Гэсэн хөтлөгчийн асуултанд тэрээр үнэн гэсэн бөгөөд дүрвэгч цагаачдыг нэвтрүүлэх нь аюултайгаар зогсохгүй, гэмт хэрэг, халдлагын тоог өсгөнө гэв.

Харин Клинтон эсрэг байр суурьтай байсан бөгөөд Сирийн дүрвэгч нар тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг АНУ-д нэвтрэхийг зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэв.

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж