Д.Баатарсайхан ТАЗ-ийн Ажлын албаны даргаар томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2016.10.09-нд нийтлэгдсэн

Д.Баатарсайхан ТАЗ-ийн Ажлын албаны даргаар томилогдлоо

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын сонгон шалгаруулалтад дөрвөн иргэн оролцож хамгийн өндөр оноо авсан Д.Баатарсайханыг өнгөрсөн ажлын өдрүүдэд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргад нэр дэвшүүлж, томилсон байна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулж, Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлийг байгуулж,  Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан тухай эх сурвалж мэдээллээ. Төрийн албаны зөвлөлийн 31 дүгээр хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцсэн байна. Ингээд сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Ө.Баянмөнхийг Өмнөговь аймгийн Тамгын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Засгийн газарт саналаа хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж