Шүүгч Чимгээ “Алтан баззер” Б.Тунгалагтамирт бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2016.10.10-нд нийтлэгдсэн

Шүүгч Чимгээ “Алтан баззер” Б.Тунгалагтамирт бэлэглэв

“Монгол HD” телевизийн бүтээл “Авьяаслаг монголчууд” шоу хоёр дахь жилдээ үзэгчдэд хүрч байгаа билээ. Долоо хоног бүрийн ням гаригийн үдэш “Авьяаслаг монголчууд” шоу өнгөрсөн ням гаригт үзэгчдийн хүртээл боллоо.

Энэ удаагийн шоуны үеэр гурав дахь “Алтан баззер”-ын эзнээр 0237 дугаартай Төв аймгийн малчин бүсгүй Б.Тунгалагтамир шалгарсан юм. Тэрбээр 33 настай бөгөөд зургаан хүүхдийн ээж ажээ. Түүнийг дэмжихээр түүний хоёр настай бяцхан охин, хоёр эгчийнхээ хамт ирсэн байлаа.

Малчин бүсгүй Б.Тунгалагтамир шоуны тайзнаа гарч “Авьяаслаг монголчууд” шоунд оролцох болсон хөгжилтэй бөгөөд урт замыг туулсан тухай өгүүлсний дараагаар монгол ардын дуу “Үлэмжийн чанар” дууг эгшиглүүлэн дуулсан нь шоуны шүүгч С.Чимгээгийн сэтгэлийг хөдөлгөж чадлаа.

Ийнхүү малчин бүсгүй Б.Тунгалагтамир шоуны сүүлчийн 32-т шалгарч үлдлээ. Үзэгчдийг байлдан дагуулж буй “Авьяаслаг монголчууд” шоуны “Алтан баззер”-ын эзэн хоёр долоо хоног дараалан тодорлоо. Тэрээр шүүгч Ц.Чулуунбатын “Дэмбээ мэдэх үү” гэсэн асуултад “Мэднэ ээ. Дараагийн улсууд хэцүүдэж байгаа байх аа” хэмээн хариулж, үзэгчдийг болон шүүгчдийг инээлгэсэн юм. Эгэл жирийн, малчин бүсгүйн сэтгэлийн цаана ихээ авьяас нуугдан буйг харуулсан Б.Тунгалагтамирт амжилт хүсье.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж