Хорват, Исланд I хэсгийг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.10.10-нд нийтлэгдсэн

Хорват, Исланд I хэсгийг тэргүүлж эхэллээ

Дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн I хэсгийн гурван тоглолт боллоо. Энэ хэсэгт багтсан Хорватын шигшээ баг Финландын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 7 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна. Тоглолтын 18 дахь минутад Марио Манжукич гоолдож, багтаа гурван оноо авчирчээ. Мөн тэрбээр гурван тоглолтод 4 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтад багтаж байна.

Мөн энэ тойрогт Исландын шигшээ баг талбайдаа Туркийг хүлээж авч, 2:0-ээр хожлоо. Ингэснээр 7 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. Харин Турк 2 оноотой хэвээр үлдэж, 4 дүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын 41 дэх минутад Топрак өөрийнхөө хаалганд гоол оруулж, багаа хөөдсөн. Тэгвэл 44 дэх минутад Финнбогасон нэгийг нэмж, Исланд хожжээ.

Эхний хоёр тоглолтдоо тэнцээд байсан Украины шигшээ баг энэ удаад талбайдаа Косоваг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 5 оноотой болж, хэсгийн гуравдугаар байрт бичигдэж эхэллээ. Тоглолтын 31 дэх минутад Кравец тооны харьцааг нээсэн бол Ярмоленко 81 дэх минутад нэгийг нэмжээ. Улмаар 87 дахь минутад Ротань гүйцээж, багтаа гурван оноо авчирсан байна.

ЭХ СУРВАЛЖ: http://mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж