“Манчестер Сити” жигүүрийн хамгаалагч авахад 100 сая фунт зарцуулна

Хуучирсан мэдээ: 2016.10.10-нд нийтлэгдсэн

“Манчестер Сити” жигүүрийн хамгаалагч авахад 100 сая фунт зарцуулна

Английн “Манчестер Сити” клуб жигүүрийн хамгаалагчдын байрлалд тоглож буй хөлбөмбөгчдөө бүрэн шинэчлэхээр төлөвлөж байгаа ажээ. The Times-ийн мэдээлж байгаагаар Английн баг баруун жигүүрийн хоёр, зүүн жигүүрийн хоёр хамгаалагч авахын тулд 100 саяыг зарцуулахад бэлэн байгаа юм байна.

“Хотынхон” Испанийн “Валенсия” клубын зүүн жигүүрийн хамгаалагч Хосе Гайяг сонирхож байгаа аж. Түүний үнэ 45 фунтээр тооцогдож буй ажээ. Мөн “Арсенал”-ын баруун жигүүрийн хамгаалагч Эктор Бельериныг 40 саяар авахаар тооцсон байна.

ЭХ СУРВАЛЖ: http://mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж