Lenox бол Америкийн шаазан эдлэл үйлдвэрлэгч компани юм. Америкт байрлах өөрийн гэсэн гангар шаазангийн үйлдвэртэй цорын ганц брэнд юм. Анх 1889 онд Walter Scott Lenox өөрийн Ceramic Art компаниа байгуулж байсан түүхтэй. 18 ажилтны бүрэлдэхүүнтэй нээгдэж байсан тус компанийн аяга шаазан эдлэлүүд 20-р зууны эхээр ихэд алдаршиж, шинэ трэндийг бий болгож чадсан.
Өөрийн зохион загвараар, өөрийн үйлдвэртээ гар аргаар чимэглэн бүтээдэгээрээ тус брэндийн хоолны ширээний цуглуулгууд бусдаас онцгойрч чаддаг. 1906 онд компанийнхаа нэрийг Lenox болгон өөрчилсөн байдаг. Lenox бол АНУ-ын төрийн ордон болох Цагаан Ордоны хоолны өрөөний гангар шаазанг нийлүүлсэн анхны Америк компани бөгөөд өнөөг хүртэл 6 ерөнхийлөгчийн оройн хоолны ширээг чимэглэх цуглуулгыг гаргасан билээ. Түүнээс гадна 300 гаруй яамны сайдууд, төрийн томоохон албан хаагчдын сонголт болж чаджээ.