Саудын Арабын Нисэх хүчний онгоцнуудын агаарын цохилтын улмаас Йемений нийслэл Сана хотноо амь үрэгдэгчдийн нийт тоо 700 болсон тухай эмнэлэгийн мэдээнд тулгуурлан Ливаны "Аль-Маядин" телевиз мэдээллээ.
Янз бүрийн эх сурвалжаар, бөмбөгдөлтөд үрэгдэгчдийн тоо 82-160 хүн гэсэн мэдээ байгаа. Одоогоор амь үрэгдэгчдийн яг тодорхой тоо алга байна. Саудын онгоцнууд аравдугаар сарын 8-нд оршуулгад цугларсан хүмүүст агаарын цохилт хийсэн юм. Амь үрэгдэгчдийн дунд нийслэлийн мэр Абдулкадер Халил байгаа гэнэ.
Йемений нийслэл нь шиитийн “Ансар Аллах” хөдөлгөөний зэвсэгт жигүүр болох хоусистуудын хяналтад байгаа. Тэдний талд хуучин ерөнхийлөгч Али Абдалла Салехад үнэнч цэргийнхэн байгаа. Тэдэнтэй хөөгдсөн ерөнхийлөгч Абд Раббо мансур Хадийн талынхан ба арабн эсвслийнхэн тулалдаж байна.
Энэ хэргийн дараа Саудын Арабын толгойлсон араб эвслийг дэмжсэн бодлогоо эргэн харна гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Нед Прайс мэдээд байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР