Богд хан уулын байгаль орчин, ховордсон ан амьтдыг хамгаалах, аялагч жуулчдын тав тухай зорчих таатай байдлыг хангах зорилгоор Зайсан-Баруун ширээ замын чиглэлд тохижилтын ажил хийгдсэн байна. Тухайлбал, мэдээллийн самбар байршуулахаас гадна зүг чиг заасан тэмдэг, тэмдэглэгээ хийж, сүүдрэвч зэргийг барьжээ. Энэ ажлыг Нийслэлийн аялал жуулчлалын газраас хийжээ.
Г.ХОРОЛ