Санаанаас гардаггүй сайхан дурсамж гэж байдаг. Саяхан даа бид анхны Олимпийн аваргаа хүлээж аваад бүгд л оройжин баярлалдаж байсныг би санаж байна. Даргатайгаа хамт замын бөглөрөлд орчихоод спортын төв ордны хажууханд байдаг жижигхэн түц-ний цонхоор Н.Түвшинбаяр аваргынхаа барилдааныг үзээд хагартлаа баярлаж байж билээ. Орой нь Сүхбаатарын талбай битүү баярлаж хөөрсөн хүмүүсээр дүүрэн, Төрийн тэргүүн, түшээд нь ч сэтгэлээ барьж дийлэлгүй дуулах нь дуулж, орилох нь орилж байсныг санаж байна. Түүний дараах Олимпт ч гэсэн биднийг гомдоогоогүй. Найдвар алдаагүй хүү гээд л бид шуугиж байсан.
Харин 2016 оны зуны Олимпийн наадам бид тамирчдаа үдэхдээ Риогийн тэнгэр ивээх байхаа… тамирчид маань тогоочтойгоо явсан… хамгийн анх удаа ийм олуулаа баг болон явлаа гэх мэтээр ярилцаж байлаа… Үзэгч олон ийн хэлэлцэж ялагдахад нь хамтдаа унаж, ялахад нь баярлан хөөрч шөнөжин нойртой нойргүй тамирчидтайгаа зүрх сэтгэл нэгтэйгээр оролцсон. Бэртэхэд нь харуусч, бэлтгэл муутай байлаа ч гэж хатуухан шүүмжлээд авсан. Гэхдээ энэ наадамд хэний ч танихгүй, хэн ч таамаглаагүй “битүү морьд” гарч ирсэн нь биднийг хөөргөөд амжсан. Хоёр медалиар медалийнхоо тоог ч нэмсэн. Дараагийн Олимпийн найдвар хэн байх вэ, дараагийн Наран ургах нутгийн тэнгэр доор хэн нь төрийнхөө далбааг өндөрт өргөх вэ.
Бид Олимп болохоор нь ялчихвал баатрын дайтай хүндэлж хөөргөөд ялагдсаныг нь сэтгэлээрээ босохгүй болтол муучилдаг ард түмэн гэж үү. Яагаад бид 4 жилийн өмнөөс 4 жилийн турш тэдэнтэйгээ хамт байж бэлтгэл сургуулилт, эрүүл зөв хооллолт, эрүүл мэнд гээд бүхий л зүйлсийг нь хамтдаа бэлтгэж хамтдаа, дэмжиж хамтдаа бэлтгэж болохгүй гэж. Тамирчин хүний хувьд бэлтгэл сургуулилт, зөв хооллолт гээд олон хүчин зүйлсээс шалтгаалж амжилт ялалтыг дагуулж байдгийг Монголын ард түмэн мэддэг болжээ. Тэдэндээ хэрхэн эрч хүч, хэрхэн дараачийн Олимпийн медаль ялалтын суу алдрыг бадраах сэтгэлийн тэнхээ эрч хүчийг бид өгч чадах вэ.
Эрүүл зөв хоололтын нууцыг өөртөө агуулдаг, булчинг уургаар баяжуулдаг хамгийн чухал хүнснүүдийн нэг болох Слава брэндийг бид хэзээнээс таньдаг болсон билээ. Тус брэндийн зүгээс Риогийн Олимпоос медаль хүртсэн болон хүртэх боломж бүхий байсан тамирчдаа ирэх 4 жилийн турш хамтдаа бэлтгэхээр боллоо. Монгол түмний омогшил бахархлыг төрүүлсэн олон аавын хөвгүүд, ээжийн охидын бэлтгэлийг хамтдаа хийж "Токио 2020" Олимпийн наадамд олон олон аваргыг төрүүлэхээр бид хамтдаа нэгдлээ.
Ер нь тамирчин хүний сэтгэл зүй их чухал байдаг хэдий ч мэдээж эрүүл мэнд хоол хүнс түүнээс ч илүү чухал байдаг. Хүний амьдралын амин дэм, эрдэс, уураг гээд зөвхөн хоолноос үүддэг хичнээн чухал асуудлууд байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Асар их бэлтгэлийн дараа асар хурдан жингээ хасна гэдэг бол тамирчин хүний хувьд маш хариуцлагатай зүйл. Жин хаясанаас болж ядарч сульдаж болохгүй, өвдөж болохгүй гээд олон шалтгаан ард нь байдаг. Энэхүү жин хасахдаа хамгийн их хэрэглэдэг хүнсээ ирэх 4 жилийн турш авч бэлгэлээ хийх болсон тэдний маань хувьд сайхан хэрэг юм. Нийгмийн хариуцлага гэдэг магадгүй үүнийг л хэлдэг байх.
Эрүүлээр турж, эрүүлээр өөрийгөө өөрчлөхийн хажуугаар эх орныхоо тамирчдыг дэмжих бас нэгэн сайхан “харицлага” хэрэглэгч бидний өмнө ирсэнийг ч бас энд дурьдах хэрэгтэй. Бид авсаных нь дараа биш, алдсаных нь дараа биш авахад нь тэгвэл өөрсдийн зүгээс зүрх сэтгэлээрээ нэгдэх хэрэгтэй болжээ. Олимпийн тамирчдаа дэмжих болсон сайхан мэдээтэй энэ намрын анхны цасыг хүлээн сууна. Монголын далбаа Наран улсад олонтоо мандаж, Монгол төрийн дууллыг дэлхий сонсох өдрийг хүртэл хамтдаа тамирчдаа бэлдэцгээе. Слава брэнд!!!